БЭЙДАЙХЭ АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Бэйдайхэ хотын хуучин боомтын цэцэрлэгт хүрээлэн
  • Олимпийн цэцэрлэгт хүрээлэн
  • Тагтааны үүрний цэцэрлэгт хүрээлэн
  • Бинтаню уул
  • Шилэн гүүр
  • Худалдааны төвүүд

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 4 шөнө
  • 5 өдөр
  • Шууд нислэг

Танилцуулга

Бэйдайхэ хот нь Хятадын зүүн хойд Бохай тэнгисийн эргийн хот юм. Тус тэнгисийн эргийн хот нь аялал жуулчлал, амралт, наран шарлагын газруудаараа алдартай. Мөн далайн эрэг дээрх парк, усан завь, тоглоомын талбай зэрэг цагийг гайхалтай өнгөрөөхүйц газрууд бий. Үүнээс гадна нүүдлийн шувуудаараа алдартайгаас гадна Лянфэн уул буюу Лянфэншань цэцэрлэгт хүрээлэн нь ой мод, өндөр оргилууд, явган аяллын зам, агуйтай.


1.930.000
    • Өдөр 1: Улаанбаатар - Бэйдайхэ
      • Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар - Бэйдахэ нислэгийн бүртгэлдээ бүртгэлээ хийлгэн аялалдаа гарах болно.
      • Бэйдахэгийн онгоцны буудал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно.
      • Үүний дараа зочид буудал даа очиж бүртгэлээ хийлгэн амарна. /1 цаг гаран явна/
      • 18:00 цагт Оройн хоол
    • Өдөр 2: Бэйдайхэ хотын аялал
      • Өглөөний цай
      • Олимпын цэцэрлэгт хүрээлэн
      • Тагтааны үүрний цэцэрлэгт хүрээлэн
      • Өдрийн хоол
      • Океанариум
      • Далайн амьтдын шоу үзүүлбэр
      • Интерактив үзэсгэлэн
      • Хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан аттракционы тоглоом, усан гулгуур, цуваа болон бусад үзвэр.
      • Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
    • Өдөр 3: Бэйдайхэ чөлөөт өдөр
      • Өглөөний цай
      • Та өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ.
    • Өдөр 4: Байдахэ-д Бинтаню уул, шилэн гүүр болон худалдааны төвөөр худалдан авалт хийнэ
      • Өглөөний цай
      • Бинтаню уул
      • Шилэн гүүр
      • Маоие худалдааны төвөөр зочлон шоппинг хийх боломжтой.
      • Оройн хоолны дараа Байдахэ хотын хуучин боомтын цэцэрлэгт хүрээлэнгээр аялна.
    • Өдөр 5: Бэйдайхэ - Улаанбаатар
      • Өглөөний цай
      • 10:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу явна.
      • Улаанбаатар хотод ирснээр бид бүгдийн гайхалтай аялал өндөрлөх болно.
    • 2 талын нислэгийн тийз
    • Зочид буудал
    • Өглөөний цай+оройн хоол
    • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
    • Аяллын хөтөч
    • Аяллын даатгал
    • Аялагчийн хувийн хэрэгцээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй хоол
    • Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад пасспорт: Тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сар буюу 181 хоногийн хугацаанд хүчинтэй байх
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Хил гаалийн хоригтой эсэхээ шалгасан байх, бичиг баримтын бүрэн бүтэн байдлын аялагч өөрөө хариуцна
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • Валют: ЮАНЬ (CNY), Олон улсын виза карт авч явах
      • Wechat app-ыг гар утсандаа татаж, бүртгүүлэн ашигладаг байх
      • Travel Sim: Аялалд явахдаа дата сим авч явах боломжтой.
Холбоо барих

О.Анударь

Аялалын зөвлөх
  • 94001466
  • 94001377