“ЖАНЖИАЖЭ-ТЭНГЭРИЙН ХААЛГА” АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Тэнгэрийн хаалга
  • Тиан Мэн Шань уул
  • Шилэн гүүр
  • Шилэн лифт
  • Шар луугийн агуй
  • Тианзи уул
  • Баофенг нуур
  • Шоппинг

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 10 өдөр
  • 9 шөнө
  • Галт тэрэг
  • Автобус
  • Нислэг
  • Зочид буудал

Танилцуулга

Байгалийн өвөрмөц тогтоц, уулсын дундуур үүлс сүлэлдсэн, таны эр зоригийг шалгаж, бие сэтгэл, мэлмийг тань баясгах Хятадын аялал жуулчлалын 5А зэрэглэлтэй, #Аватар киноны зураг авалтыг хийсэн үзэсгэлэнт пандора гарагийн дүр төрхийг илэрхийлэгч хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадаа байрладаг шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, Тэнгэрийн хаалга уул, байгалийн  үзэсгэлэнт цогцолборт газрыг зорин өгсөх 99 нугачаат замын аялал, хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй аялалдаа таныг урьж байна.

Аяллын хуваарь: 2024: 03/08  |  03/22 …

Аяллын төлбөр:

  • Том хүн: 3,190,000₮ /12-с дээш нас/
  • Хүүхэд (0-2 нас): 690.000₮;
  • Хүүхэд (3-11 нас, оргүй): 2.990.000₮
3,190,000
    • Өдөр 1: УБ – Замын-Үүд /галт тэрэг/
      • 16:00 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч бүртгэл хийлгэнэд галт тэргэнд сууна.
      • 16:50 цагт Замын-Үүд рүү галт тэрэг хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
    • Өдөр 2: Замын-Үүд – Эрээн – Бугат /Нислэг, зочид буудал/
      • 07:20 цагт Замын-Үүдэд ирнэ.
      • ... цагийн хилээр гарах автобусанд суунь очер дарааллын дагуу цааш 2 улсын хилээр нэвтэрнэ.
      • 17:00 цаг хүртэл чөлөөт цаг.
      • 18:20 цагт Эрээн хотын нисэх буудал руу явж бүртгэл хийлгээд 21:05 цагт Бугат хот руу нисч 22:20 цагт бууна. Энэ өдөр Бугатын нисэх буудлын зочид буудалд хононо.
    • Өдөр 3: Бугат – Чанша /Нислэг/, Жанжиажэ
      • Бугат хотоос 08:35 цагт Чанша руу нисч, 11:10 цагт бууна.
      • Чаншад буугаад Жанжиажэ хотруу явна (~ 5 цаг). Жанжиажэд ирж оройн хоолоо зооглоно.
      • Зочид буудалдаа байрлан амарна.
    • Өдөр 4: Жанжиажэ - Тэнгэрийн хаалга
      • Өглөөний цай
      • Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань аялал жуулчлалын бүсэд ирж аяллаа үргэлжлүүлнэ.  5А зэрэглэлтэй аялал жуулчлалын бүс. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энд та дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3,5 цаг/
      • Өдрийн хоол
      • Тузиа цэцэрлэгт хүрээлэн: Нэмэлт төлбөртэй үзвэр
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа байрлан амарна.
    • Өдөр 5: ЖАНЖИАЖЭ ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
      • Өглөөний цай
      • Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн рүү аялна.
      • Өдрийн хоол
      • Торгоны дэлгүүр: Торгоор хийгдсэн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн ...
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа ирж амарна.
    • Өдөр 6: ЮАНЖИАЖЭ – ТИАНЗИ УУЛ – АВАТАР
      • Өглөөний цай
      • Аватар киноны зураг авалт хийсэн газар руу аялна.  Юанжиажэ: Дэлхийн хамгийн өндөр BaiLong шилэн лифтээр уул руу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалуяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. /60 минут/  Тианзи уул: “Уулын оройн хаан” хэмээн нэрлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгаланг мэдрэх болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин" хэмээх тодотголыг өгсөн байна. /60 минут/
      • Нэмэлт төлбөртэй санал болгох үзвэр: Байгалийн үзэсгэлэнт Галерей
      • Нэмэлт төлбөртэй санал болгох үзвэр: Баофэн нуур: Үзэсгэлэнт уулс, тунгалаг ус бүхий дур булаам байгальд завиар зугаалах боломжтой.  "Дэлхийн сонгодог нуур" гэж нэрлэдэг. Энэ бол ногоон уулс, тунгалаг ус, үзэсгэлэнт байгальтай, өндөр хавцал, тэгш нуур юм. Тэдгээрийн дотроос Баофэн нуур, Чифэн хүрхрээ, Йинво тосгон, Ишиантянь зэрэг газруудыг Вулингюаний "Дөрвөн гайхамшиг" гэж нэрлэдэг. Энэ бол Жанжиажэгийн байгалийн үзэсгэлэнт газрын цорын ганц усан суурьтай газар юм. Баофэнг нуур нь 72 метр гүн, 2,5 км урт үзэсгэлэнт нуур юм. Баруун руу аялах нь” олон ангит киноны Хуагуошань усан хөшигний агуйн гаднах дүр зургийг “Чифэн хүрхрээ” дээр авчээ. Завиар аялах үедээ "Толинд харсан дагина", "Гаосиа Пинху", "Сар агуулсан алтан бах" зэрэг нь бас өөрийн гэсэн онцлогтой газруудыг харах болно.
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа ирж амарна.
    • Өдөр 7: ЖАНЖИАЖЭ: ШИЛЭН ГҮҮР – ЧАНША ХОТ
      • Өглөөний цай
      • Цайны дэлгүүр: Хятадын цайны ёслолын талаар мэдлэг авах ба мөн биед ашиг тустай цайнуудаас амталж үзэх боломжтой
      • Хавцлын шилэн гүүрээр аялна.  Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр уртбуюудэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс, жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 минут/ Анхаарах зүйлс: 1. Цаг агаар муутай үед шилэн гүүр хаагдаж болзошгүй; 2. Гүүрэн дээр түрийвч, гар утасны гэртэй гар утаснаас бусад зүйл авч орохыг хориглоно 3. Зүрхний өвчтэй, цусны даралт ихсэх, өндрөөс айдаг, согтуу болон бусад бие бялдрын өвчтэй хүмүүс тус газрыг үзэхэд тохиромжгүй 4. Өндөр өсгийтэй гутал өмссөн жуулчид Гүүрэн дээр гарахыг хориглоно 5. Гүүрэн дээр хөөцөлдөх, тоглох, эд зүйл шидэх, гүүрэн дээрх хашлагад тулах, биеийг бөхийлгөх, осолд орохгүй байх
      • Нэмэлт төлбөртэй санал болгох үзвэр: Шар луугийн агуй
      • Өдрийн хоол идэсний дараа Чанша хот руу явна. (~ 5 цаг)
      • Оройн хоол, зочид буудалд байрлан, амарна.
    • Өдөр 8: ЧАНША – БУГАТ (Нислэг: G54494)
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал руу явна.
      • 12:05 цагт Чаншагаас нисч, 14:40 цагт Бугат хотод газардана.
      • Зочид буудалд байрлан амарна.
    • Өдөр 9: БУГАТ(Нислэг: G52885)-ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД
      • Өглөө эрт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх буудал руу явж 08:20 цагт Бугатаас нисч, 09:25 цагт Эрээнд бууна.
      • 14:00 цагт Эрээн хотын авто вокзалаас автобусанд сууж, 2 улсын хил гаалиар нэвтрэн, Замын- Үүдэд ирнэ.
      • 18:05 цагийн галт тэргээр Замын-Үүдээс УБ-руу хөдөлнө.
    • Өдөр 10: Улаанбаатар
      • 09:20 цагт Улаанбаатар төмөр замын авто вокзал дээр ирснээр бидний ДУРСАМЖ бүтээсэн аялал өндөрлөнө.
    • “УБ – Замын-Үүд - УБ” галт тэрэгний тасалбар
    • “Эрээн – Бугат – Эрээн ” 2 талын нислэг (10кг)
    • “Бугат – Чанша - Бугат” 2 талын нислэг (10кг)
    • Бугат хотод байрлах зочид буудал (2 хоног)
    • Жанжиажэ хотод байрлах зочид буудал (5 хоног)
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Монгол – Хятад хэлтэй хөтөч, орчуулагч
    • Аяллын жолооч, унаа тээврийн үйлчилгээ
    • Хөтөлбөрт заагдсан хоол: Өглөө-5, өдөр-4, орой-5
    • Гадаад зорчигчийн аяллын даатгал
    • Хувийн хэрэглээний зардлууд
    • Хөтөлбөрт багтаагүй хоол, замын хоол хүнс
    • Аяллын үнэнд багтаагүй нэмэлт төлбөртэй санал болгох үзвэр үйлчилгээ, бусад зардлууд
    • Зочид буудлын өрөөнд 1-ээр байрлах нэмэлт төлбөр
    • Нислэгт заасан хэмжээнээс хэтэрсэн ачааны төлбөр
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа хилээр гарах өдрөөс тооцон 6 сарын хугацаанд хүчинтэй, багадаа 2 сул хуудастай байх
      • Аяллын цуглах цаг буюу галт тэрэгний буудал дээр уулзах цаг болон хөтчийн заасан цагийг баримталж, хоцролгүй цуглах.
      • Хятад улсад Facebook, Instagram, Viber зэрэг апп нь энгийн хэрэглээнд ашиглах боломжгүй байдаг тул WE CHAT апп-ыг заавал татан, ашиглаж болох хүртэл тохиргоог хийх.
      • 18 нас хүрээгүй хүүхэд эцэг, эхээсээ өөр асран хамгаалагчийн хамт явж байгаа тохиолдолд итгэмжлэл хийлгэсэн байх
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа бол том тээшиндээ хийсэн байх.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • + 976 88887405
  • + 976 94001466
  • + 976 94001377