Жининь-“Бэйдайхэ” шар далайн аялал

Аяллын үзвэрүүд

  • Халуун рашаан
  • Далайн эрэг
  • Завины аялал
  • Усан парк
  • Кино театр
  • Парк, цэцэрлэгт хүрээлэн

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 9 өдөр
  • 8 шөнө
  • Автобус
  • Галт тэрэг

Танилцуулга

БэйдайхэШар Тэнгисийн эрэг нь алтан шаргал элсээр хучигдсан, байгалийн үзэмж төгс цогцолсон, аялж амрахад нэн тохиромжтой, олон орны жуулчдын зорин ирж амардаг аялал жуулчлалын бүс нутаг юм.

Жининь хотын 5 одтой тансаг зэрэглэлийн “Water World” усан паркд амрах, Бэйдайхэ далайн эрэг дээр амарч, наранд биеэ шаран, шөнийн гэрлэн шоу бүхий задгай талбайд амьд хөгжмийн тоглолт үзэнгээ дуулж бүжиглэн, халуун рашаанд орж алжаалаа тайлхаас гадна дэлхийн хамгийн том элсэн байгууламжаар зугаалж, ухаалаг хөөрхөн далайн хав, далайн гахайн үзүүлбэр шоу үзэж, усан доорх хонгилоор аялан далайн амьдралтай танилцан, далай дээгүүр дарвуулт завиар аялан гайхалтай мэдрэмжийг авах олон сонирхолтой хөтөлбөр багтсан.

-
    • Өдөр 1:
      • ... цагт "Улаанбаатар" төмөр замын вокзал дээр цугларч, галт тэргэнд суун, ... цагт Замын-Үүд рүү хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
    • Өдөр 2:
      • Өглөө ... цагт Замын-Үдэд ирнэ.
      • Галт тэрэгнээс бууж, хилээр гарах зөвшөөрөлтэй автобусанд сууж 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. (Автобусны номерыг тасалбар дээрээс харна уу)
      • Жининь хот руу явна. (350 км, ~ 5цаг 30 мин)
      • Жининь хотод ирж, 5 одтой цогцолборын нийтийн амралтын өрөөнд байрлана.
      • Оройн хоол (буфет)
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна. Мөн энхрий үрс нь тоглоомтой усан санд тоглож наадан, цагийг таатай өнгөрүүлэх боломжтой
    • Өдөр 3:
      • Өглөөний цай. (буфет)
      • ... цагт өрөөгөө хүлээлгэж өгөөд Чинхуандо, Бэйдайхэ далай руу явна. ( 750 км)
      • Далайн эргээр салхилж, модон гүүрээр аялан эргэн тойронтойгоо танилцана. (1 цаг)
      • Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай
      • Jinsha булангийн элсээр бүтээсэн байгууламжтай танилцах ба Будда бурханы 37 метр өндөр баримал болон 20 гаруй төрлийн өвөрмөц хийц загвартай элсэн баримлуудыг үзэж сонирхоно. Та эдгээр бүтээлүүдтэй танилцахаас гадна элсний гулсуураар гулгаж, далайн эргийн воллейбол, нум сум харвах, олс таталцах, хөл бөмбөг, загасчлах, элсээр баримал хийх зэрэг тэмцээнүүдэд оролцох боломжтой. Мөн элсэн эмчилгээ, далайн эргийн төөрдөг байгууламж, далайн хурдны завь зэрэг үнэтэй болон үнэгүй бусад нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой.
      • Ша диао усан паркад тоглож, өдрийг өнгөрүүлнэ.
      • Оройн хоолны дараа Bistro Tower Bar Park-д ирнэ. Энд өвөрмөц, тойрог хэлбэртэй, гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн алсыг харах Цамхагтай. Далайн эрэг дээрх галт наадамд оролцож, Хятадын үндэсний урлагийн шоу тоглолт, Lady Boy-ийн шоу үзүүлбэр үзнэ.
      • Зочид буудалдаа ирж, амарна.
    • Өдөр 5:
      • Өглөөний цай
      • Шоппинг: Бэйдайхэ далайгаас гаргаж авсан сувдаар хийсэн гоёлын ээмэг зүүлт, сувдны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрүүдээр орно.
      • “Blue Ocean Park”- руу явна. Өдрийг усан паркад тоглож, далайн амьтдын аквариум, далайн хав, өхөөрдөм хөөрхөн дельфиний тоглолт үзэж, матрын үзүүлбэр тоглолт, 5D кино театр, хүүхдийн тоглоомын паркаар үйлчлүүлнэ. Мөн Холливудын киног бодитоор тоглох үзүүлбэр, шоу тоглолт үзнэ.
      • Үнэгүй үйлчилгээ: Алсыг харагч, далайн дээрэмчний хөлөг онгоц, усан ваннтай амралтын газар, аварга наймаалжийн баримал, амралтын модон тавцантай саравч, усны амьтдыг үзэх, далайн эргийн хөл бөмбөг, гар бөмбөг гэх мэт
      • Gold Coast-ын Yudao Ocean халуун рашааны үзэсгэлэнт газарт зочилно.
      • Далай дээгүүр усан онгоц эсвэл дарвуулт завиар аялна.
      • Оройн хоол иднэ.
      • Зочид буудалдаа ирж, амарна.
    • Өдөр 6:
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөг хүлээлгэж өгнө.
      • Жининь хот руу буцна. (750 км)
      • Жининь хотод ирж, 5 одтой цогцолборын нийтийн амралтын өрөөнд байрлана.
      • Оройн хоол (буфет)
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна. Мөн энхрий үрс нь тоглоомтой усан санд тоглож наадан, цагийг таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
    • Өдөр 7:
      • Өглөөний цай. (буфет)
      • Өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • Хүслийн хийдийг үзэж, Жининь хотын алсаас тольдон харж, дурсгалын зургаа татуулна.
      • Шоппинг: (2-3 цаг)
      • Эрээн хот руу буцна. (350 км, ~5 цаг 30 мин)
      • Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлана.
      • ... цагт оройн хоол (халуун тогооны буфет)
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 8:
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • ... цагийн үед хил гаалиар нэвтрэн орж ирнэ.
      • Замын-Үүд хот руу явна. Галт тэргэндээ сууна.
      • ... цагийн галт тэргээр Замын Үүдээс Улаанбаатар хот руу явна. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
    • Өдөр 9:
      • Өглөө ... цагт Улаанбаатарт ирж, манай аялал өндөрлөнө.
    • Аяллын даатгал
    • УБ - Замын-Үүд - УБ галт тэрэгний тасалбар
    • Замын Үүд - Эрээн - Жининь - Бэйдайхэ - Жининь - Эрээн - Замын Үүд унааны бүх төлбөрүүд
    • Зочид буудал
    • Жининьд “Water World” 5 одтой алжаал тайлах цогцолборын амралтын өрөөнд 2 хонох
    • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөрүүд
    • Олон төрлийн халуун рашаан, бассейн, кино театр
    • Мэргэжлийн хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Угтах, үдэх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт заагдсан зүйлээс бусад зардал, хоол
    • Жининь хотод 5 одтой зочид буудалд тусдаа өрөө авбал (2 ортой өрөө нь 1 өдрийн ... юань)
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466