Япон “Сакура” үзэх аялал

Сакура аялал

  • Сакура цэцэг
  • Халуун рашаан
  • Сэнсоожи сүм
  • Sky tree цамхаг
  • Хачико нохойн хөшөө
  • Одайба арал
  • Сүмида усан стадион
  • Япон үндэсний хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 5 өдөр
  • 4 шөнө
  • Нислэг

Танилцуулга

Япон оронд 600 гаруй төрлийн Сакура ургадаг. Сакура цэцэг дэлбээлэх үеэр нутгийн иргэд ах дүү найз нөхдөөрөө цуглан салхинд гарч сакура цэцгийн модон доор суун хээр хооллодог байна. Үүнийг Японоор “Ханами” буюу “цэцэг үзэх” хэмээн нэрлэдэг бөгөөд одоо цагт түлхүү сакура цэцэг үзэж нүдээ баясгах утгаар хэрэглэгддэг байна.

Сакура цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч маш богино настай. Анх цэцэглэж эхэлсэн цагаасаа бага багаар дэлбээ нь унадаг бөгөөд ойролцоогоор 7 хоноод л хагдардаг. Иймдээ ч Сакураг аль болох удаан байгаасай гэсэндээ таслахыг цээрлэдэг.

Иймээс  сакура цэцэглэдэг 7 хоногт амжиж та аялаарай. Сакура цэцгийг үзэхээс гадна идэж, ууж болдог. Ялангуяа хаврын улирлын үеэр Сакура цэцгийн хольцтой бүтээгдэхүүнүүд улам бүр ихэсдэг байна.

0
    • Өдөр 1:
      • ... цагт "Чингис Хаан" ОУНБуудалд цугларч, ... цагт Токио хотын чиглэлд хөөрнө.
      • ... цагт "Нарита" ОУНБуудалд газардана.
      • Аяллын унаандаа сууж, зочид буудал руу явна. /Хөтөч аяллын зөвлөгөө өгнө/
      • Замдаа рестранд оройн хоол иднэ.
      • Зочид буудалдаа ирж, байрлан амарна.
    • Өдөр 2:
      • Өглөөний цай
      • Хотын аялал: Асакуса дүүргээр аялан, жуулчдын очих дуртай эртний түүхт "Сэнсоожи" сүм болон алдарт "Накамисэ" худалдааны гудамжаар аялна.
      • Өдрийн хоол
      • Сүмида усан стадион үзнэ.
      • 634 м-ийн өндөртэй Алдарт "Sky Tree" буюу Тэнгэрийн мод цамхаг дээрээс үдшийн Токиог тольдоно.
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа ирж, амарна.
    • Өдөр 3:
      • Өглөөний цай
      • Эрх чөлөөний хөшөө үзэхээр "Одайба" явна.
      • Одайбад худалдааны төвөөр орж, Мирайкан үзэсгэлэнгийн танхим, Лааны тосон баримлан музей, Тоёота шоу рүүм
      • Өдрийн хоол
      • Халуун рашаанд /Онсен/ орж, аяллын алжаалаа тайлж, амарна.
      • Оройн хоол
      • Шөнө хотоор усан завиар аялна.
      • Зочид буудалдаа ирж, амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай
      • Үэно, Окачимачигаар шоппинг хийнэ.
      • Шинжюкү, Шибуяа өртөө рүү очиж, "Хачико" нохойн хөшөөг үзнэ.
      • Оройн хоол
      • Токиогийн үдэштэй танилцана.
    • Өдөр 5:
      • Өглөөний цай
      • "Нарита" ОУНБуудал руу хөдөлнө.
      • ... цагт Улаанбаатар хот руу ниснэ.
      • "Чингис Хаан" ОУНБуудалд газардана.
    • Нислэгийн 2 талын тийз
    • Аяллын даатгал
    • Визний хураамж
    • Хөтөлбөрт заагдсан буудлын үнэ
    • Хөтөлбөрт орсон үзвэр үйлчилгээний төлбөр
    • Хөтөлбөрт орсон хоол
    • Аяллын унаа, тээвэр
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Аяллын компаний үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт тусгагдаагүй нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээ
    • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, уух зүйлс, унааны төлбөр
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ИЕН (JPY) валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466