Танилцуулга
Япон улс далайгаар хүрээлэгдсэн, урдаас хойш сунаж тогтсон арлын улс юм. Токио хот нь Япон улсын нийслэл бөгөөд, 47 мужийн нэг юм. Дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын тоонд ордог бөгөөд хүн амын тоо нь 14 саяыг даваад байна. Токио нь эдийн засгаараа дэлхийд Нью-Йорк хотын дараа хоёрдугаарт ордог.
Дэлхийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа Токио хотоор аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшил, Япон үндэстний зан заншил, бие биенээ хүндэтгэх, эх орноо хайрлах соёл уламжлалтай танилцах болно.
Хайртай гэр бүл, хөөрхөн үрс, найз нөхөдтэйгөө хамтдаа аялан амьдралдаа мартагдашгүй “ДУРСАМЖ”-ийг бүтээгээрэй.