Танилцуулга
Манжуур нь БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин км нутагтай 180,000 гаруй хүн амтай хот юм. Манжуур хот нь ОХУ-тай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд ОХУ-ын Забайкальск хоттой хил залгаа оршино. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших худалдааны томоохон чөлөөт бүс бөгөөд гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм.