Хайлаар - Манжуур 2 хотын аялал
БНХАУ-ын ӨМӨЗОрны Хайлаар хот нь Хятад улсын умард нутгуудтай хамгийн ойр хиллэдэг бөгөөд ОХУ-ын хилээс 110 км, Монгол улсын хилээс 160 км зайтай, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Хөлөнбуйр мужийн гол төв юм. Хайлаар нь хилийн дагуух ОХУ-ын Чита хот, Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. Хайлаар хотод Манжуур хотыг бодвол Өвөрмонголчууд ихээр амьдардаг. Монголын түүхтэй салшгүй холбоотой түүхэн газар.