Эрүүл мэндийн аялал

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 3 шөнө
  • 4 өдөр
  • Нислэг

Үс шилжүүлэн суулгуулах эмчилгээний аялал

Турк улс руу “Үс шилжүүлэн суулгуулах” эмчилгээний аялалд явцгаах уу?
Таны үсний ургалт зогсож, их хэмжээгээр унаад, хуйх гялалзаж, халзарч сэтгэлийг тань зовоож байна уу?
Удмын гаралтай шалтгаанаас болон нийгмийн стресс, ядаргаа зэргээс үүдэн сүүлийн үед үс унах, халзрах нь бүсгүйчүүдийн хувьд ч санаа зовоох том асуудал болсон.
Үс халзрахаар мэдээж та наснаасаа хөгшин харагдах, өөртөө итгэлгүй болох, бусдаас үргэлж
– Үс чинь халзарчхаж
– Хуйх чинь харагдаж байна
– Ядаргаанаас болоод халзраад байгаа юм уу?, удам уу ? гэх асуултууд, мөн
– “Халзан” гэж хочлуулах гэх мэт давхар давхар сэтгэлийн дарамтууд нэмэгддэг.
Тэгвэл та өөрт тулгарсан энэхүү асуудлыг хэрхэн шийдэх, даван туулах талаар бодож байгаа бол бидэнтэй холбогдоорой.
Орчин үед “Үс шилжүүлэн суулгуулах” эмчилгээ хийлгүүлснээр үс унах, халзрах асуудлыг шийдвэрлэдэг болоод удаж байна.
Хүнд өөрт нь зовуурь багатайгаар тухайн хүний өөрийнх нь үсийг нөхөн шилжүүлж суулгадаг болсон бөгөөд дахин унахгүйгээр, байгалиараа ургаж, урьдын адил үсээ засуулж, янзлуулдаг болсон. Өөрийнхөө төрөлх үснээс халзарсан хэсэгтээ шилжүүлэн суулгуулж, нөхөж чадна гэдэг хамгийн том давуу тал.
Манай компанийн хувьд 2018 оноос Турк улсад “Үс шилжүүлэн суулгуулах” эмчилгээг Монголчуудад санал болгож, олон хүний сэтгэл зовоож байсан асуудлуудыг шийдсээр ирсэн.
Бид олон жилийн туршлагатай Турк улсын https://www.estetikinternational.com/organic-hair-transplant эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд “Үс шилжүүлэн суулгуулах” хийлгүүлснээр та сэтгэл ханамжтай үлдэх болно.
Та хоёр болон түүнээс дээш найз нөхдөөрөө явах бол $100-ын хөнгөлөлт урамшуулал бий.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл коммент үлдээх, эсвэл мессеэж бичээрэй.
-
    • Өдөр 1:
      • Турк улсын "Истанбул" олон улсын нисэх буудалд буухад хөтөч, орчуулагч тосч авна.
      • Зочид буудалд хүргэж өгнө.
      • Эмнэлэгтээ очиж үзүүлнэ.
    • Өдөр 2:
      • Өглөөний цайгаа буудалдаа ууна. /Эмчилгээнээс хамаарч уухгүй байх тохиолдол бий/
      • Өглөө үзлэг хийлгэж, энэ өдөр үсээ шилжүүлэн суулгуулна.
      • Үзлэг, мэс ажилбар нийтдээ 8-9 цаг үргэлжилнэ. Боолт хийлгэнэ.
      • Орой нь буудалруугаа хүргүүлнэ.
    • Өдөр 3:
      • Үзлэг. Боолтоо авахуулна.
    • Өдөр 4:
      • Үзлэг. Угаалга хийлгэнэ. Мэс ажилбарын дараа толгойгоо маш болгоомжтой угаах хэрэгтэй байдаг. Түүнчлэн эхний 10 хоногийн угаалт хамгийн чухал бөгөөд энэ тухай эмч нар танд зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээний бүтээгдэхүүнийг эмнэлэгийн зүгээс өгнө.
      • Нутаг буцах.
    • Хэрэв та Истанбул хот, Турк улсаар аялах хүсэлтэй бол биднээс хөтөлбөр авч, мөн шаардлагатай бол хөтөч, орчуулагч авч болно.
      • Урьдчилсан оношилгоо
      • Үс шилжүүлэн суулгах мэс ажилбар
      • PRP эмчилгээ
      • Үс шилжүүлэн суулгасны дараах эмчилгээ, зөвлөгөө
      • Нисэх буудлаас тосч, хүргэж өгөх үйлчилгээ
      • Зочид буудал, Өглөөний цай: 3 хоног
      • Монгол хэлтэй орчуулагч, хөтөч
      • Агентийн үйлчилгээний зардал
      • Эмчилгээний бүтээгдэхүүн: Эм, шампунь
      • Олон улсын нислэгийн тийз
      • Өдөр, оройн хоол, уух зүйлс
      • Бусад: Аялах, шоппинг хийх, такси гэх мэт зардал
      • Үс шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараалал
        • Та бидэнтэй холбогдож захиалга өгөх, үсний халзарсан хэсэг болоод дагзны хэсгийн зургийг чанартай дарж, бидэнд явуулах.
        • Бид таны зургийг Турк улс дахь хамтрагч байгууллагад явуулах бөгөөд тэндээс яах ёстойг тодорхойлж бидэнд мэдэгдэнэ.
        • Бид авсан мэдээллээ танд дуулгана. Тэрхүү мэдээлэлд танд ямар эмчилгээ санал болгож байгааг дурьдана. Жишээ нь: Зөвхөн PRP байхад хангалттай, эсвэл үс шилжүүлэн суулгах шаардлагатай, дагзны хэсэг асуудалгүй гэх мэт. Үс шилжүүлэн суулгах ажилбарт 1 эсвэл 2 удаа орох шаардлагатай зэрэг мэдээллүүдийг урьдчилан танд хүргэнэ.
        • Ингээд дараагийн удаад явах өдрөө товлон, та төлбөрөө төлснөөр мөн нислэгийн тийзээ захиална.
        • Үүний дараа Истанбул хот руу ниснэ. Тэнд таныг хөтөч орчуулагч тосч зочид буудалд хүргэж өгнө.
        • Та мэс ажилбар, эмчилгээндээ орно. Зөвхөн хуйхны болон хагас мэдээ алдуулалт хийдэг. Мэс ажилбар 4-6 цаг үргэлжилнэ. Давтамж: Таны халзралтын байдлаас хамааран 1-2 удаа. Баталгаа: Үсний ургалтын баталгаа 98%
        Үс шилжүүлэн суулгуулахад анхаарах зүйлс
        • Мэдээж мэс ажилбар нь хуйханд болобан биед хагас мэдээ алдуулсан байдалд явагдана. Өмнө нь хэрэв бүтэн наркоз хийлгэж байсан бол танд энэ мэс ажилбарт орохдоо хуйхны мэдээ алдуулалт хийлгэхийг зөвлөдөг.
        • Хагас мэдээ алдуулалттай хийлгэх бол урьд орой нь 12 цагаас хойш юм идэхгүй, ус уухгүй өлөн байх шаардлагатай.
        • Мөн та хүнд өвчин, хагалгаа хийлгэснийхээ дараа удаагүй байхдаа үс шилжүүлэн суулгуулах болвол заавал бидэнд мэдэгдэх.
        • Ямар нэг эмчилгээ хийлгэж, эм тан ууж байгаа бол түрүүлж мэдэгдэх. Эмнийхээ зураг болон эмчийн жорыг бидэнд өгөх.
        • Үс шилжүүлэн суулгуулахаас өмнөх 24 цагийн дотор ямар нэг тайвшруулах, унтуулах эм хэрэглээгүй байх
        • Архи уугаагүй байх
        • Хэрэв та зайлшгүй 2 удаа мэс ажилбар хийлгэх оноштой бол эхний удаа хийлгэснээс хойш 6-8 сарын дараа дахин явж хийлгэх шаардлагатай болно.
        • Хэрэв та тамхи татдаг бол үс шилжүүлэн суулгуулсны дараа аль болох татахгүй байх, зайлшгүй тэвчихгүй байвал маш цөөн тоогоор эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх.
        • Таны үсийг өөрт тань эргүүлэн суулгаж байгаа учир мэс ажилбарын дараах сөрөг зүйл байхгүй.
        • Үсний ургалтанд 98%-ийн баталгаа өгдөг. Үс ургахад уураг ихээр шаардагддаг тул мэс ажилбарын дараа таны цусыг авч плазмаагаар баяжуулан, хуйханд тарих PRP эмчилгээг хийнэ. Энэ эмчилгээ нь үсний ургалтыг дэмжиж, хуучин үснүүдийг давхар эрүүлжүүлж, уналтаас сэргийлж өгдөг.
    Холбоо барих
    Аяллын зөвлөх
    • +976 7007 8080
    • +976 9811 4748
    • +976 9400 1466