Энэтхэг

2015.01.22

Аяллын маршрут: УБ-Бээжин-Дели-Ладак-Дели-Бээжин-УБ

Аяллын хөтөлбөр:

  • Чингис хаан нисэх онгоцны буудлаас Бээжин хотын олон улсын нисэх буудлаар дамжин Шинэ Дели рүү очоод хэсэг хугацааны дараа Ладак руу аялах аялал юм.
  • Ладак хоттой танилцан худалдан авалт хийнэ.
  • Намжал дацангийн лам нар Дүйнхор бурханы зан үйлийн цам бүжихийг очиж үзнэ.
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Кушок Бакула Ринбучей багшийн хийдээр зочлон мөргөлж хийж лам нарын уншлага номонд ар гэр, ах дүүгээ даатгах арга хэмжээнд оролцоно.
  • Дээрхийн Гэгээнтэн Дүйнхор бурханы авшиг хайрлахад арга хэмжээнд оролцон хуралд сууж, Гэгээнтэн насан хутагийн авшиг хайрлахыг үзнэ.
  • Ладак хоттой танилцан худалдан авалт хийнэ.
  • Шинэ Дели хоттой танилцан Kutup Minar хуучны цамхаг очиж үзэн худалдан авалт хийж болно.
  • Дэлхийн долоон гайхамшигийн нэг болох Таж Махалыг сүндэрлүүлсэн Агра хотыг зорин Таж Махалын сүмээ үзэж зургаа татуулаад хоттой танилцана. Бүх өдрүүдэд аяллын хөтөч газарчлан, аялалтай холбоотой бүхий л мэдээллийг танд хүргэн таны тав тухтай аяллыг хангаж ажиллана.

Аялалд зөвлөмж:

  • Виз авахад хугацаа зарцуулагдах тул та 6 сарын 20-оос өмнө бүртгүүлнэ үү
  • Паспортны хугацаа болон зөрчилгүй байх хэрэгтэй.
  • Аяллын багийн ахлагчийн зааврыг мөрдөн бусад аялагчтай соёлтой харилцах
  • Аялалд авч явахад тохиромжтой алхахад тохирсон намхан ултай гутал, нимгэн даавуун хувцас, нарны малгай, нүдний шил, нарны тос, халаасны мөнгө зэргийг бэлдсэн байх.
  • Мах олдохгүй тул махаа шуузлан бэлдэж авч явах
  • Цаг агаарын хувьд харьцангуй дулаан бүс учраас хувцсаа тохируулан ачаа болохооргүй хөнгөн байдлаар бэлдэх
  • Эд зүйлсээ хулгайд алдахаас болгоомжлох
  • Гэрэл зургийн аппарат, хамгаалах хэрэгсэл, нөөц зай, цэнэглэгч зэргийг бэлдсэн байх.
  • Шаадлагатай эм, тамхи зэргийг өөрсдөө бэлдэж авч явах

Аяллын талаар тодруулах утас:  70078080, 99903166, 94043344, 94993166

Category