ЗАЙСАН ТОЛГОЙ

2016.04.07

20160403_133959Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө зүгт, Богд хан уулын өвөрт орших толгой юм. Улаанбаатар хотыг тольдон харах боломжтой гол цэг тул хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг юм.
Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд архитектор А.Хишигтээр а20160403_134232хлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1979 он буюу Халхын голын байлдааны 40 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг. Тухайн үед Зайсан толгой нь 89 м өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж, оройгоос нь 4 метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байсан гэдэг. Одоо Зайсан толгой нь 300 м урт 612 гишгүүр шаттай, дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлжээ.
Зайсан толгой 3Мөн Зайсан толгойн хормойд Берлин хүрсэн танктай хөшөөг 2003 онд хотын төв болон Зайсангийн хоорондох замын уулзвараас нүүлгэж зайсанд аваачсан байна. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавъяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ. Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавъяаны одонгуудыг нь товойлгон хийсэн байна.
 
Зайсан толгойтой холбоотой түүх, домгоос: Хөдөө орон нутгаас Богд гэгээнд мөргөхөөр ирсэн хүмүүсийг Богд хан уулын аманд байх нэгэн толгойн ар өврөөр бууж mgl11_uyanga_20150910унаа малаа тэнхрүүлж, алжаал ядаргаагаа тайлахыг Богдын ордноос зөвшөөрчээ. Холоос ирсэн аянчин шавь нар Жавзандамба хутагтад бараалхах бэлтгэлээ базаан ээлж дарааллаа хүлээн энэ аманд саатдаг байсан байна. Отгийн зайсангууд голлон ирж буудаг байсан бөгөөд нөгөөх жижиг толгойг тахиж ёс үйлддэг байсан учраас “Зайсан толгой” хэмээн нэрлэжээ. Их хүрээний чанх өмнөх Богд уулын амыг Ар Зайсан, өвөр талын амыг Өвөр Зайсан хэмээн нэрлэх болжээ. Зайсангийн аманд Нархажидын дуган хэмээх сүм байв. Энэ дуганд эрэгтэй, эмэгтэй 20-30 лам хурал хурдаг байсан бөгөөд Богд хаан, хатан Дондогдуламын хамт өвлийн адаг сарын 25-нд заларч их хандив мөнгө өргөдөг байжээ.
3510b97fd852ecb7big Нэгэн удаа Богдхан уул Чингэлтэй уул хоёр маргалдаж гэнэ. Чингэлтэй уул өөрийгөө Богдхан уулаас том, өндөр гэж мэтгэжээ. Харин түүний үгэнд эгдүүцсэн Богдхан уул “чи үргэлж миний өмнө бөртийж бай” гээд толгойг нь тасдан өөрийнхөө өмнө тавьчихсан гэдэг. Өөр бас нэгэн домогт, Урьд цагт Улаанбаатар хотод үргэлж гай гамшиг нүүрлэж ган зуд, ширүүн салхи үүсч үлэмж хэмжээний хохирол учруулан хүн ардыг нь зовоодог байжээ. 20160403_131303Нэгэн өдөр хотын эрхтэн дархтангууд цуглаад үүнд нэг л учир байна хэмээн хэлэлцээд ийн тогтжээ. Туул голын урд хөндийд нэгэн нүх байх бөгөөд тэнд амьдардаг муу ёрын сүнснүүдээс болоод байна, тийм учраас тэр нүхийг таглах хэрэгтэй хэмээн ярилцаад Чингэлтэй уулын орой бусдаасаа арай л өндөр юм байна түүний оройноос авч таглая хэмээн шийджээ. Тэгээд Чингэлтэй уулын оройноос тасдан авч тэрхүү нүхийг тагласнаас хойш хотын иргэдийг зовоогоод байдаг гай гамшиг арилсан гэнэ. Одоо сайтар харах юм бол Чингэлтэй уулын орой ерөнхийдөө тэгшивтэр байдаг байна.
Билэгдэл:
Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан 4 хайрханы сангийн нярав нь Зайсан толгой учраас тус толгойг шүтэж, цай сүүнийхээ дээжийг өргөж байвал мөнгө төгрөг ихээр орж ирнэ гэсэн бас нэг хууч яриа байдаг ажээ.
 

Ангилал