Станбул шоппинг аялал

2015.01.22

Аяллын маршрут: УБ – Станбул -УБ

Аяллын хөтөлбөр:

  • Чингис хаан нисэх онгоцны буудлаас Турк улсын худалдаа наймаа, арилжааны хот Станбул руу явах аялал юм. Энэ аялалд худалдаа наймаа эрхэлдэг болон энгийн дэлгүүр хэсэх сонирхолтой аялагчид явах боломжтой.
  • Зөвхөн дэлгүүр хэсэх бус дэлхийн алдартай брендийг худалдаалдаг томоохон худалдааны төвүүдээр дэлгүүр хэсэнгээ Станбул хотын жуулчдыг ихээхэн татдаг үзмэрүүдийг үзэх болно.
  • Олон улсын наймаачдийн бөөний төв болох Лалели зах, Турк улсын үндэсний үйлдвэрлэлийн  алт мөнгөн эдлэл, ургамлын гаралтай цай, эм, анагаах ургамлын орц бүхий бүтээгдэхүүний Капали Чарши зах, 354 төрлийн дэлхийн бренд барааны дэлгүүр, орон орны хоолны ресторан, кинотеатр, зугаа цэнгээний газрууд байрласан европын хамгий том Cevahirхудалдааны төв бөөнөөр барааг худалдан авах боломжтой.
  • Таксим хэмээх жуулчны гудамжаар Таксим ресторанд дэлхийд ганц байдаг турк үндэсний архи Раки архи ууж, турк үндэсний тусгай хоол идэж үзэх болно.
  • Senlikoy дүүрэгт байрладаг хэмжээгээрээ дэлхийд 2 дугаарт орох далайн аквариум үзэх, Европын хамгийн өндөр барилга болох Станбул Сафир шилтгээнд очиж 55 дугаар давхарт гарж шөнийн Станбулыг үзэж сонирхоно.
  • Сафир шилтгээнд өдрийн хоол иднэ. Бүх өдрүүдэд аяллын хөтөч газарчлан, аялалтай холбоотой бүхий л мэдээллийг танд хүргэн таны тав тухтай аяллыг хангаж ажиллах болно.

Аялалд зөвлөмж:

  • Паспортны хугацаа болон зөрчилгүй байх хэрэгтэй.
  • Аяллын багийн ахлагчийн зааврыг мөрдөн бусад аялагчтай соёлтой харилцах
  • Хувийн бэлтгэлээ сайн хангах
  • Эд зүйлсээ хулгайд алдахаас болгоомжлох
  • Шаадлагатай эм, тамхи зэргийг өөрсдөө бэлдэж авч явах
  • Согтууруулах ундааг бага хэрэглэх

Аялалд оролцох үнэ: 3.110.000  мянган төгрөг бөгөөд аялагч тантай гэрээ байгуулан аяллын үйлчилгээгээр хангах болно.

Аяллын талаар тодруулах утас: 70078080, 99903166, 94043344, 94993166

Ангилал