ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

2016.07.06

13570233_1139678429388482_2068720882_oНью Валью Трэйвэл ХХК-ий “Итгэлт хамба-Байгаль нуур”-ын ээлжит аялал өчигдөр буюу 7-р сарын 5-нд 56 хүний бүрэлдэхүүнтэй замдаа гарлаа.

Эх орныхоо Дархан, Сэлэнгэ аймгуудаар дайрч, цааш Улаан-Үдэ, Байгаль нуураар аялаад ирэх нийт жуулчиддаа сайхан аялаад ирэхийг ерөөе.

Энэ удаа нийт 3 байгууллагын 50 гаруй хүнтэй явсан аялал маань 4 өдөр, 3 шөнийн аялал байх бөгөөд Монгол өвөг дээдсийн нутаг Байгаль нуурт хүрч, тасарсан яс, үсэрсэн цусны тасархай Буриад зон олонтойгоо уулзаад ирэх билэгтэй сайхан аялал болно.

Улаанбаатар хотоос хөдлөхдөө хур бороо дагуулан явсан жуулчдын маань аяны шар зам өлзийтэй байг.

13617507_1139679042721754_1166668478_n

13624707_1139678879388437_458560443_n

13607811_1139691826053809_506521044_n

Ангилал