“МАНЖУУР ХОТ”-Н АЯЛАЛ (Автобус)

2017.05.03

 ҮЗЭСГЭЛЭНТ “МАНЖУУР” ХОТЫН АЯЛАЛ

(Гэр бүр, найз нөхөд, байгууллага, анги, хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулж байна)

АЯЛЛЫН ОНЦЛОГ: Ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хамт олон, 4 одтой тохилог зочид буудал, 9 төрлийн халуун рашаан (улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний…), саун бассейн, караоке, диско, 3 орны урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, амттай, сонголтын олон төрлийн хоол, тухлан суух ВИП өрөөнүүд, хотын аялал…
АЯЛЛЫН ХУГАЦАА:  5 өдөр / 5 шөнө

ӨДӨР ЧИГЛЭЛ ХӨТӨЛБӨР ТЭМДЭГЛЭЛ
1 УБ  Дорнод
  • Өдөр …… цагт Тэнгис кино театрын хойно Оранж Плаза оффисын үүднээс аяллын  автобусандаа сууж …… цагт Манжуур хот руу хөдөлнө.
  • Хэнтий аймаг, Дорнот аймгаар дайрч өнгөрнө.                                                           (Замын хүнсээ бэлдэж явах)
2 Манжуур
  • Өглөө 2 улсын хил гаалиар бүртгүүлэн гарна.
  • Үдээс хойш …. цагийн үед Манжуур хотод ирж, буудалдаа байрлана.
  • Оройн хоолоо иднэ.
  • Халуун рашаан: Буудалаа олон төрлийн тайвшруулах, ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах зэрэг ач тустай улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний гэх мэт халуун рашаан, саунд орж, бассейнд сэлэн аяллын алжаалаа тайлан, үнэ төлбөргүй орох боломжтой.   Ажиллах цагийн хуваарь:(16:30 – 22:30)
  • Буудалдаа амарна.
  • Оройн хоол
  • Зочид буудал
  • Халуун рашаан

 
 

 3 Манжуур
  • 7:30-9:00 Өглөөний цай (буфетээр)
  • Манжуур хотын аялал: Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей, Матрёшка талбай, Матрёшка зочид буудал…
  • Өдрийн хоол: Халуун тогооны, олон төрлийн  сонголттой хоолнуудаас иднэ. Амттан десерт, ундаа, вино, пиво гээд уух зүйлс ч мөн багтсан/
  • 99 төрлийн брэнд бараатай “ВАНДА” дэлгүүр
  • Оройн хоол: Жуулчдад зориулсан 3 орны урлагийн үзүүлбэр, тоглолт үзэнгээ, оройн хоолоо зооглон, нэг үдшийг дуулж бүжиглэн өнгөрүүлнэ.
  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол
  • Хотын аялал
  • Зочид буудал
 4 Манжуур
  • 7:30-9:00 Өглөөний цай (буфетээр)
  • Чөлөөт өдөр:
  • Энэ өдөр та дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхолоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
  • Өглөөний цай
  • Зочид буудал

 
 

5 Манжуур УБ
  • 7:30-8:00 Өглөөний цай (буфетээр)
  • 8:30 Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • УБ хотруу буцна.
  • Улаанбаатарт шөнө ирнэ.
  • Өглөөний цай
  • Замын хүнсээ бэлдэх
Аяллын зардалд хамаарах зүйлс:  Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
  • 4 одтой зочид буудалд байрлах
  • 9 төрлийн халуун рашаан, душ, саун, бассейн
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт заагдсан хоолнууд
  • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
  • Аяллын тохилог автобус, жолоочийн үйлчилгээ
  • Хотын аяллын үйлчилгээ
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан зүйлээс бусад зардал

Жич: Тус хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд, хөтөлбөрийн цагт бага зэрэг өөрчлөлт орж болно.              
             Халуун рашаан, саун бассейнд орох тул усны хувцас, малгай авч явах.

Манай аяллын дэлгэрэнгүй танилцуулга

  МАНЖУУР ХОТ

(N) 95s001h - ExteriorМанжуур нь БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин  километр нутагтай  180,000 гаруй хүн оршин суудаг хот юм.

Манжуур хот нь ОХУ-тай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд ОХУ-ын  Забайкальск хоттой хил залгаа  оршино. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших  худалдааны томоохон чөлөөт бүс бөгөөд гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай  МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм.

Арслан зааны музей, цэцэрлэгт хүрээлэн                      

20170114_105556(0)Манжуурын Далай нуур орчмын газар нь 20-30 мянган жилийн тэртээ арслан зааны өсөн үржиж байсан өлгий нутаг ба анхны арслан зааны чулуужсан яс зэрэг олдворыг 1980 онд уурхайн малтлага хийж байсан ажилчид Хөлөн нуурын ойролцоох газраас 23 метрийн гүнээс олж байжээ. Өдгөө тус олдворууд нь Өвөр монголын музей болон энэхүү арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгийн музейд хадгалагдаж байна. Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнд эртний биологийн амьтадын 93 баримал, арслан зааны 87 баримал, хирсний 3, хандгайн 1, сэлмэн шүдэт барын 2 баримал тус тус байдаг.   

Матрёшка хүүхэлдэйн талбай

15416920_1286502738039383_748963143_nМанжуу хотын билэг тэмдэг болсон, 2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбай юм.

Матрёшка хүүхэлдэйн талбай нь ОХУ-ын Урлагийн музей, Орос маягийн барилга, Зүүн Европ маягийн барималт цэцэрлэгт хүрээлэн гэсэн 3 хэсэгтэй. Талбайн голд 5-н давхар матрёшка хэлбэртэй байшин бий. Энэхүү 5 давхар матрёшкагийн эргэн тойронд том, жижиг 192ш матрёшка байгуулсан байдаг. Энэ олон матрёшка зүгээр нэг үзмэр төдий бус бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолны цэгүүд зэрэг үйлчилгээний газрууд ажилладаг.

     Хятадын түүхэн дурсгалт Музей

1906 онд, О20170114_124704росын хаант засаглалын үед Оросууд #Музейн барилгыг барьж өгсөн бөгөөд одоог хүртэл нэг ч засвар хийгээгүй, тухайн үеийн барьсан хэвээр нь хадгалж иржээ. Тус музейд хятадын хувьсгалын үеийн түүхэн баримтууд, хуучны оёдлын машин, зургууд, сонин содон ховор цаг, тольнууд, анхны газар өмчлөлийн батламж бичиг, гэрлэлтийн гэрчилгээ гээд маш ховор зүйлс хадгалагдаж байна.

Манжуур хот дахь сүм, хийд

20170114_11442620170114_113903Манжуур хотын энэ #Хийдийг нэгэн баян хятад хүн хувьдаа өөрийн хөрөнгөөр, #соёлын хувьсгалын үед нурааж, устгасан сүм, хийдийн туурин дээр нь дахин шинээр барьж байгуулсан гэдэг.

                            Халуун рашаан

20170115_21254420170115_21230020161114_212843

20161114_215214

Халуун рашаан нь хүний биед нэн ач тустай олон төрлийн эрдсийг агуулсан байдаг. Бид аялагч бүрээ улаан вино, сүүний, ногоон цайны, улаан сарнайн гэх мэт 9 төрлийн халуун рашаан болон саун бассейнд оруулж, алжаал ядаргаагаа тайлах боломжийг бүрдүүлж өгдөг. Бассейн нь хүүхдийн, том хүний гэсэн 2 хэсэгтэй.

Цайны ёслол15497921_1286502761372714_1600606965_n

Хятад үдэстэн нь цайг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд цайг хятадаас гаралтай гэж үздэг. Манай аяллаас цайны ёслолыг үзэж, цайны ач тус, цайг хэрхэн уудаг болохыг мэдэж авах болно.
 
ХОЛБОО БАРИХ:
УТАС: 70078080, 93238080, 94001466
ВЕБ САЙТ: www.travel.new-value.mn
Facebook: New Value Travel Co.,Ltd – Таны амьдралын дурсамж
ЦАХИМ ШУУДАН: travel@new-value.mn
НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК

Ангилал