Манжуур VIP аялал /ШАНГРИ ЛА/

2016.10.17



slmz-gallery-superior-city-view-roomenergy
Манжуурын VIP аялал n-95f005h-lobby-lounge

Аяллын хугацаа:  4 өдөр/3 шөнө
Аяллын төлбөр:  1.290.000 төгрөг
Аяллын хөтөлбөр:

ӨДӨР  ЧИГЛЭЛ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР ТЭМДЭГЛЭЛ
 
Өдөр 1
 
Улаанбаатар Манжуур Өглөө 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ дээр цугларч, 12:40 цагийн нислэгээр Манжуур хотыг зорино. Ойролцоогоор 15:10 цагийн үед манжуур хотод ирнэ.
Зочид буудалдаа байрлана.
Зочид буудлынхаа тансаг ресторанд оройн зоог барьна.
Буудалдаа саун, бассейнд орж биеийнхээ алжаалыг тайлан, тухлан амарна. Мөн дээд зэрэглэлээр тоноглогдсон “Спорт клуб”-д дасгал хийж болно.
Оройн хоол
ШангриЛа зочид буудал
 
Өдөр 2
 
Манжуур Өглөө цайны дараа Манжуур хотын аяллаа эхэлнэ.
2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн Дэлхийн хамгийн том хүүхэлдэй буюу Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж дурсгалын зургаа татуулна.
Оросын урлагийн музей үзнэ.
Цайны ёслол үзнэ.
Өдрийн хоол
Арслан зааны түүхийг өгүүлсэн музей, хиймэл нуур, хүрлээр зутгасан арслан зааны сүрэг гэх мэт хүний гараар бүтсэн дурсгалуудыг үзэж, Далай нуурын арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
Шоу үзүүлбэр, тоглолт үзэнгээ оройн хоол зооглоно.
Манжуур хотын Гуанжинтай толгод дээр гарч орчин цагийн Лас вегасд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж, нүд гялбам өнгө үзэмжийг харна.
Өглөө цай
Өдрийн хоол
Оройн хоол
ШангриЛа зочид буудал
 
Өдөр 3
 
 
 
 
Манжуур
Өглөөний цай
Чөлөөт өдөр. Энэ өдөр та дэлгүүрээр явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхолоор өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
Орой ногоон цай, вино, даралтны г.м биед нэн тустай 12 төрлийн халуун рашаанд орно.
Бүтэн биеийн  массаж хийлгэн, биеийнхээ ядаргааг тайлан амарна.
Өглөөний цай
ШангриЛа зочид буудал
Өдөр 4
 
Манжуур Улаанбаатар Өглөө цайны дараа  чөлөөт цаг тул хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өдрийн хоолоо зооглоод 13:30 цагт нисэх буудалруу явна. 15:50 цагийн нислэгээр Улаанбаатар хотруу нисч 18:25 цагт УБ-т бууснаар бидний дурсамжтай аялал маань амжилттай өндөрлөнө.
Өглөөний цай
Өдрийн хоол
Ангилал