ТОКИО – ШИЗҮОКА АЯЛАЛ (6 өдөр/5 шөнө)

2018.08.14

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа  ТОКИО, ШИЗҮОКА хотуудаар аялацгаая!!!
38120998_1561516353960082_5986099811122675712_n
tokyo-metropolitan-building-b564d7c1e9bc
Kozushima_Beach_Tokyo780071-27753536
 
 
 
 
Аяллын хугацаа: 6 өдөр /5 шөнө

Аяллын төлбөр: 2.200.000 + Нислэгийн тийз

Аяллын хөтөлбөр:

 ➡ ӨДӨР 1: 

Улаанбаатар – Токио  / 💡 Нислэг, оройн хоол, зочид буудал/

images (1)

  • 05:45 Чингис  хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
  • 07:45 Токиогийн чиглэлд хөөрнө.
  • 03:40 Нарита ОУНБуудалд  бууна.
  • Хөтөч тосон авна. Хөтчийн хамт хямдралтай АУТЛЕТ дэлгүүр орно. Японы болон дэлхийн брэндийн дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой.
  • Оройн хоолны дараа зочид буудалдаа ирнэ.

➡  ӨДӨР 2  

Токио – Шизүока, Яманаши, Фүжи / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/

  • Өглөөний цай зочид буудалдаа зооглоно.
  • Үдийн өмнө Токио хотын гол төв болох Шибуяа дүүргээр орно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө, хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзвар байдаг.
  • Шинжүкү дүүрэгт байрлах Токио хотын захиргааны байр орно. 45 давхараас Токио хотыг тольдон харна.
  • Өдрийн хоол
  • Шизүока мужийн үзэсгэлэнт далайн эрэг дээрх Япон зочид буудал руу хөдөлнө. (Ойролцоогоор 3 цаг явна)
  • Замдаа  2013 дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Фүжи уул –г харна.
  • Оройн хоолонд Япон үндэсний хоол зооглоно.
  • Мөн Япон үндэсний хувцас /Юката/ өмсөж буудлын эргэн тойронд дурсгалын зургаа татуулах боломжтой.
  • Номхон далайн эрэг дээрх Халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлна.

➡ ӨДӨР 3 

Шизүока-Изү / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/

  • Өглөөний цай ууна.
  • Энэ өдөр далайн эргийн буудалдаа тухлан саатна.
  • Ойрхон амтат жүржийн талбайд очиж хүссэнээрээ Жүрж иднэ.
  • Усан онгоцонд сууж Номхон далай дээгүүр аялна. Усан онгоцны доод давхарт орж, далайн ёроол, олон төрлийн загас харах боломжтой.

➡ ӨДӨР 4   

Шизүока, Яманаши, Фүжи – Токио  / 💡 Өглөө, өдөр, оройн хоол,  зочид буудал/

  • Өглөөний хоол иднэ.
  • 09:00 цагт Токиод байрлах Одайба арал руу хөдөлнө.
  • Токио хотын уран барилгын гайхамшгийг харж болох энэ бүсэд алдарт Фүжи ТВ барилга, Эрх чөлөөний хөшөөнд дурсгалын зураг татуулан нүдээ баясгана.
  • Тоёота авто машины паркад зочилж орчин үеийн болон хуучин загваруудыг үзэж, дуртай машиндаа суун дурсгалын зургаа татуулах боломжтой.
  • Шинжлэх ухааны музей буюу Мирайкан үзнэ.
  • Өдрийн хоол иднэ.
  • Үдээс хойш Шоппинг: Uniqlo, ZARA, H&M, GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, Гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр, мөн дэлхийн алдартай брэндүүдийн outlet дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.
  • Оройн хоолны дараа зочид буудал руугаа буцна.
  • Зочид буудалдаа байрлан амарна.

➡ ӨДӨР 5   

Токио / 💡 Өглөөний цай,  зочид буудал/

  • ЧӨЛӨӨТ ӨДӨР: Та хөтчөөс зааварчилгаа аван өөрөө хөтөлбөрөө зохион явах боломжтой. /Сонголтоор Диснейланд, Усан парк, Далайн амьтадын усан сан, Ёкохама Ландмарк товер, Халуун рашаан гэх мэт…/
  • Хөтөч : 12,000 иен,  Машин 7 хүний суудалтай: 25000 иен

➡  ӨДӨР 6 

images (1)

  Токио – Улаанбаатар   / 💡 Өглөөний цай, нислэг/

  • Өглөөний хоолны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • 10:00 цагт Нарита нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • 12:00 Онгоцны буудалд CHECK in хийнэ.
  • 14:40 OM 502 нислэгээр Нарита ОУНБуудлаас хөөрнө.
  • 19:15 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал маань дурсамж дүүрэн өндөрлөнө.

 💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:    

  • Зочид буудал /2-р байрлана/
  • Аяллын виз
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт орсон хоол
  • Аяллын унааны зардал
  • Аяллын даатгал
  • Аяллын үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт тусгагдсан халуун рашаан
  • Аяллын компаний үйлчилгээ

💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:    

  • Хувийн хэрэглээний зардал
  • Нэмэлт хоол, алкохол хэрэглээ
  • Нэмэлт үзвэр, чөлөөт өдрийн хоол
  • Ганцаарчлан аялах зардал
  • Ганцаарчилж орчуулагч авах зардал
  • Бусад хэрэглээний зардал
  • Зочид буудлын өрөөнд 1-ээр байрлах нэмэлт төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Ангилал