Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл

2015.03.30

Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий.
1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг юм.

Get_fed_for_free

2. Үнэгүй шөнийн клуб орох боломж
Та мөнгө муутай ч шөнийн клубт очиж бүжиглэхийг хүсэж байна уу? Хэрвээ та судалгаа сайн хийж чадвал зарим клубууд амралтийн өдрүүдээр үнэгүй амьд хөгжмийн тоглолт үзүүлж бүжиглэх боломж олгох ба хэрвээ та эмэгтэй бол танд уух юм санал болгох болно.
 

Go_clubbing_for_free

3. Үнэгүй явган аялал хийх боломж

Коллежийн оюутнууд санаачлан Сингадурыг тойрсон хөлийн мөр хийсэн ба сайн дурын оюутнууд амралтын өдрүүдээр хөлний мөрийн дагуу хамгийн сонирхолтой гэсэн газруудыг үнэгүй үзүүлдэг байна.

Free_Things_to_Do_in_Singapore_1

4. Үнэгүй кино үзэх боломж

Сар бүрийн хамгийн сүүлчийн Бямба гаригт ION Orchard худалдааны төв гадна дэлгэцээрээ кино үзүүлдэг. Сингапурын үндэсний түүхийн музей долоо хоног бүр мөн үнэгүй кино үзүүлдэг байна.

 Watch_an_outdoor_movie
5. Сентоза амралт

Энэхүү амралтын газар жуулчдыг үнэгүй нэвтрүүлдэг ба бүтэн өдрийн турш үнэгүй арга хэмжээ явагддаг байна. Мөн жуулчдыг зочид буудлаас нь үнэгүй очиж авах үйлчилгээг үзүүлдэг.
Resorts_World_Sentosa

6. Баяруудад оролцох
Хэрвээ та Сингапурт зөв цагтаа очсон бол тэнд олон орны баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ба тэдгээр баярт оролцож олон орны соёл, хоолтой үнэгүй танилцах боломжтой.

Get_in_on_the_festivities

7. Sungei Buloh
Sungei Buloh бол Сингапурын хойд хэсэгт байрлах намгархаг газар юм. Нүүдлийн шувууд дэлхийн өнцөг булан бүрээс энд цугладаг тул та тэвчээртэй хүлээж чадвал байгалийн гайхалтай дүр зургийг харах боломжтой. Ажлын өдрүүдээр ирэхэд үнэгүй нэвтрэх болно.

Sungei_Buloh

8. Ботаникийн цэцэрлэг дэх тоглолтууд
Хэдэн арван жилийн турш Ботаникийн цэцэрлэгт Сингапурын симфони найрал хөгжмийн хамтлаг үнэгүй тоглолт зохион байгуулж байгаа ба шинэ залуу хамтлагууд ч мөн ирж тоглодог. Та ийшээ ирэх гэж байгаа бол дулаан хөнжил, ойр зуурын хүнсээ авч ирээд тухлан суугаарай.
 

Free_open_air_concerts_at_the_Botanic_Gardens

9. Мэргэлүүлэх
Зурхайн ёс бол Сингапурын том соёлын нэг юм. Хэрэв та урьдчилан азаа үзэхийг хүсэж буй бол Waterloo гудамжинд байрлах Kwan Im Tho Hood Cho сүмийг зорьж, үнэгүй мэргэлүүлж болох юм.

Get_your_fortune_told

10. Таны нислэг хүртэл чөлөөт цаг бий бол?
Та нислэг хүртлээ 5-с дээш цагийн завтай байгаа бол changiairport.com хаягаар орж бүртгүүлэн Сингапурыг тойрон аялал хийх боломжтой. Эсвэл та хүлээлгийн танхимд иллэгний сандалд тухалж, зурагт үзэнгээ амарч болох юм.

Finally_if_you_have_a_little_time_at_the_airport
Ангилал