Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар

2015.03.30

Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү.

1. Музейн арал

Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны  болон Грек, Ромын дурсгал, урлагийн үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.

Museum_Island
2. Берлины амьтны хүрээлэн
Дэлхийн томоохон хүрээлэнгийн тоонд ордог энэ амьтны хүрээлэн анх 1844 онд нээгдэж байсан юм. 15,000 амьтны орон гэр болсон энэ газарт панда, арслан, горилл, заан хүртэл байх бөгөөд бүх насныхан очиход тохиромжтой.
Berlin_Zoo
3. Тиэргартен
Берлины томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болсон энэ газарт  урьд нь Бранденбургийн сонгогчид ан хийдэг байсан ч одоо нийтийн зориулалтаар ашиглаж байна.
Tiergarten
4. Еврейчүүдийн дурсгал
Нацистуудын гарт амиа алдсан 6000 гаруй Еврейчүүдэд зориулан бүтээсэн энэ дурсгал Бранденбургийн хаалганы ойролцоо байрлах ба өдөр шөнийн алинд ч очиж үзэх боломжтой гэнэ.
The_Holocaust_Memorial

5. Филармони

Хөгжимд дуртай хол ойрын зочид зорин ирдэг энэ газарт хөгжмийн яруу тансаг эгшгийг мэдэрч, 120 жилийн түүхт хөгжмийн найруулгыг сонирхох боломж олгодог байна.
Philharmonie

6. Хөшөө дурсгал

Брандэнбургийн хаалганы ойролцоо урлагийн гайхалтай бүтээл болох 300 жилийн настай хөшөө дурсгалууд бий.
The_Monuments
7. Дэлгүүрийн өргөн чөлөө буюу Kurfurstendamm
Энэ өргөн чөлөөнд өдрийн цагаар худалдан авалт хийж дэлгүүр хэсэхэд тохиромжтой.
Kurfurstendamm
8. Шөнийн амьдрал
Берлины шөнийн амьдралд сонирхол татах олон клуб, бар, цэнгээний газрууд бий.
Nightlife9. Потсдам
Подстам бол Берлинээс өдрийн аялалаар явахад тохирсон түүхийн дурсгал бүхий гайхалтай газар юм.  Потсдамын ихэнх хэсэг 1945 оны үед гэмтсэн байсан ч Sanssouci паркийн ордон хэвээр үлджээ. Түүхэн архитектур сонирхдог хэн бүхэн мэдээж энэ гоёмсог газрыг сонирхох нь гарцаагүй.
Potsdam

Ангилал