УЛААН-ҮД, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ (4 өдөр/ 3шөнө, 5 өдөр/ 4 шөнө)

2017.05.12

УБ-УЛААН-ҮД, БАЙГАЛ НУУР-УБ АЯЛАЛ

3, 4 одтой тохилог зочид буудал, далай эргийн шаргал, торгомсог элсээр хүрээлэгдсэн, саун бассейн, дотроо душ, 00-той тохилог бааз, Орос үндэсний амттай хоолнууд, аяллын даатгал, үзвэр үйлчилгээ, мэргэжлийн хамт олон, хөтөч орчуулагч, жолооч нар танд аяллын чанартай үйлчилгээг үзүүлэх болно. Олон орноор аялан амьдралдаа ДУРСАМЖ – аа бүтээгээрэй.   

АЯЛЛЫН ХУГАЦАА: 4 өдөр/3 шөнө

ӨДӨР МАРШРУТ ХӨТӨЛБӨР ХООЛ
Өдөр 1 Улаанбаатар Байгал нуур
  • Өглөө ….. цагт Тэнгис кино театрын хойно Оранж Плаза оффисын үүднээс аяллын унаандаа суун   хөдөлнө.
  • Өдөр Алтанбулагт өдрийн хоол /өөрсдөө/ иднэ.
  • Ойролцоогоор 13:00-15:00 Монгол Оросын хил гаалиар бүртгүүлэн гарна.
  • Орой Улаан-Үд хотоор дайран шууд далайн эргийн баазруугаа явна.
  • Бааздаа ирж, байрлана.
  • Оройн хоол
  • Чөлөөт цаг, амралт /…. /
 
-Оройн хоол
-Бааз
Өдөр 2 Байгал нуур
  • Өглөөний цай
  • Далайн эргээр зугаалан, элсний хөл бөмбөг, гар бөмбөг, бусад хөгжөөнт тоглоомоор тоглож, тэмцээн уралдаан зохион, хамт олноороо цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлнэ.
  • Өдрийн хоол
  • Чөлөөт цаг /Гадаа талбайд шорлог хийн, дуулж бүжиглэн өнгөрүүлэх боломжтой/
  • Оройн хоол
  • Чөлөөт цаг, амралт
-Өглөөний цай
-Өдрийн хоол
-Оройн хоол
-Бааз
 
 
Өдөр 3 Байгал нуур Улаан-Үд
  • Өглөөний цай
  • Улаан-Үд хотруу явна.
  • Өдрийн хоол
  • Итгэлт Хамбын дацан болох Иволгин дацан руу явж мөргөл үйлдэж, эрүүл мэнд, ажил үйлс, ариун цагаан 9 хүслээ даатгана.
  • Төв талбай орж дурсгалын зургаа татуулна.
  • Дэлгүүр хэсэх /Улаан Үд-ийн брэнд дэлгүүрүүд болон худалдааны төв Центральный рынок зах болон Абсолют дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийх боломжтой/
  • Оройн хоол
  • Чөлөөт цаг, амралт /Хүсвэл Улаан-Үүд хотын шөнийн клубд орж, цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой/
  • Буудалдаа амрах
-Өглөөний цай
-Өдрийн хоол
-Оройн хоол
-Зочид буудал
 
Өдөр 4 Улаан-Үд Улаанбаатар
  • Өглөөний цай
  • УБ хотруу буцна
  • Алтанбулагийн хилийн боомт дээр ирнэ.
  • Орос-Монгол 2 улсын  хил гаалиар бүртгүүлэн орж ирнэ.
  • Алтанбулагт хоол /өөрсдөө/ иднэ.
  • Орой Улаанбаатар хотод ирж бидний аялал өндөрлөнө.
-Өглөөний цай
 
Аяллын зардалд хамаарах зүйлс:           Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
  • Гадаад аяллын даатгал
  • Хөтөлбөрт заагдсан 3, 4 одтой тохилог з/буудал
  • Хөтөлбөрт заагдсан далай эргийн тохилог бааз
  • Аяллын автобус үйлчилгээний үнэ
  • Аяллын мэргэжилийн хөтөч, орчуулагч
  • Аяллын үеийн өдрийн 3 хоол
  • Аяллын үзвэр үйлчилгээ
  • Хувийн хэрэглээний зардал
  • Замын хоол , хүнс
  • Иволгийн дацан орж, Итгэлт хамбаас адис авахад-250 руб

Нэмэлт тайлбар:  Тус хөтөлбөр нь жишиг хөтөлбөр тул аяллын хоног хугацаа болон бусад зүйлд өөрчлөлт оруулах боломжтой.
Байгууллага хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулна.

Ангилал