Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар

2015.01.14

1. Анхуй аймаг, Хуаншань уул
Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.

Mount_Huangshan_in_the_Anhui_province
2. Фүжиан аймаг,  Вүеий уул
Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн харагдах өтгөн ой, шил мэт тунгалаг ус, уулын оройгоос урсан буух хүрхрээг очиж үзэх нь танд фотошопоор янзалсан байгалийн зураг харахаас амьд мэдрэмжийг төрүүлнэ.
Mount_Wuyi_in_the_Fujian_province

3. Гуандонг аймаг, Диаолоу харуулын цамхаг 

20-р зууны үед бэхлэлтэд зориулан барьсан 3  угсраа барилга бүхий цамхаг байдаг ба Ром, Грек, Исламын хэв загварыг агуулсан байдаг нь гайхалтай.
The_Kaiping_Diaolou_watchtowers_in_the_Guangdong_province_1
4. Гуижу аймаг, Хуангуошоу хүрхрээ
Байгалийн гайхалтай тогтоц болсон энэ хүрхрээ Азидаа томоохонд тооцогддог. Бусад хүрхрээнээс ялгаатай нь аль ч талаас нь ойртож очин үзэх боломжтой юм байна.
The_Huangguoshu_Waterfall_in_the_Guizhou_province_1

5. Хайнань аймаг, Яалонг эрэг

Цагаан элсэн эрэг дээр байрлах амралтын цогцолбор газар, дээд зэрэглэлийн зочид буудлууд, далдуу мод гээд жуулчдын хүсдэг бүхэн энд бий. Гэхдээ “Хаврын Баяр”-ын үеэр аялахад хамгийн сайхан байдаг байна.
Yalong_Ba_-in_the_Hainan_province_1

6.  Хэбэй аймаг, Ченг-де хааны зуны хотхон

Бээжингээс нэг их холгүй байрлах энэхүү гайхамшигтай үзэсгэлэнт газарт Чин гүрний үеийн Хаад зун цагийг өнгөрөөдөг байв.
The_Chengde_Imperial_Summer_Villa_in_the_Hebei_province_1
7. Хюбэй аймаг, Шенонжияа
Дэлхийн төв өргөрөгт орших дулаан орны мод ургадаг манант уул юм. Энэхүү уул нь алтан сармагчин болон өөр олон төрлийн амьтдын өлгий нутаг билээ.
Shennongjia_in_the_Hubei_province_1
8. Хюбэй аймаг, Энши хавцал
Жуулчдад зориулан модон гүүр тавьсан байх бөгөөд 108 км урт үргэлжлэх энэ хавцал Азидаа томд тооцогддог ба олон тооны хүрхрээ урсдаг гэнэ.
The_Enshi_Canyon_in_the_Hubei_province_1

9. Хунань аймаг, Вүлингюань

Жеймс Камерон “Аватар” киногоо бүтээхдээ энэ уулнаас байгалийн санаагаа сэдэвлэсэн гэдэг.  Тиймдээ ч Хятадын эрх баригчид кинонд гардаг
“Халлелүяа” уулын нэрээр уулын хэсэг газрыг нэрлэсэн байдаг байна.
Wulingyuan_in_the_Hunan_province_1
Ангилал