Турк улсын тухай сонирхолтой баримтууд

2022.10.18
  • Истанбул хотыг Босфорын хоолойгоор тусгаарладаг тул Европ, Ази 2 тивийг дамнан байрладаг. Туркийн 95% нь Азид, 5% нь Европт байдаг.
  • Туркийн нийслэл нь Истанбул гэж олон хүн таамагладаг ч үнэндээ нийслэл нь Анкара хот юм. Истанбул бол Туркийн хамгийн том хот. Анкара хот нь Туркийн түүхийн туршид худалдааны чухал төв байсаар ирсэн бөгөөд худалдаа, урлаг, соёлын чухал төв болон өргөжиж байна.
  • Истанбулын анхны нэр нь “Византиум” байсан. “Визант” гэдэг нэр нь Грек гаралтай үг бөгөөд тус хотыг үүсгэн байгуулагч Визастай холбоотой. 324 онд “Константинополь” гэж нэрлэгдэж, 1930 онд Истанбул болжээ.                                                                                                                                    
  • Санта Клаусын түүх Турк улсаас гаралтай. Чинээлэг гэр бүлд төрсөн Николас нь Христийн шашны гэгээнтэн байсан. Эцэг эх нь нас барсны дараа тэрээр их хэмжээний баялгийг өвлөн авснаар ядуу, гачигдалтай хүмүүст тараадаг болжээ. Тэрээр ууттай алтан зоосыг байшингийн яндангаар унагаж, хүүхдүүдэд жимс өгдөг байсан гэж домогт өгүүлдэг. Түүний сайн үйлс Европ даяар тархаж, нутгийн иргэд үүнийг үлгэр домогтойгоо нэгтгэж эхлэв.
  • Ихэнх хүмүүс Туркийг кофегоор нь мэддэг ч хүн амын 96% нь өдөрт дор хаяж нэг аяга цай уудаг. Турк цайг алтанзул цэцэг шиг хэлбэртэй жижиг аягандаа уудаг. Та Турк орноор аялснаар турк цайны ер бусын амтыг амталж үзээрэй.
  • Туркууд бараг бүх хоолондоо шинэ талх (экмек) дагалдуулдаг бөгөөд хоолны хамгийн сайхан хэсэг нь хоолны шүүс, тосыг талхаараа шингээх идэх явдал юм. Исламын шашинд талх нь амьдралыг тэтгэдэг учраас экмек өгөх нь Туркт чухал ач холбогдолтой юм. Иймд талхыг хэзээ ч дэмий хаядаггүй.
  • Турк бол Европын Холбооны хамгийн залуу хүн амтай улс. Туркийн дундаж нас 31 орчим байдаг бөгөөд тус улсын хүн амын дөнгөж 9% нь 60-аас дээш насныхан байдаг.
  • Турк улсад 82,693 лалын сүм байдаг Турк бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн өлгий нутаг бөгөөд нийт туркуудын 99% нь лалын шашинтнууд юм. Туркийн хамгийн сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг бол Истанбул дахь “Цэнхэр сүм” гэгддэг Султанахмет сүм юм.
  • “Чөтгөрийн нүд” бол хамгийн их борлуулалттай бэлэг дурсгалын зүйл юм. “Назар бонцугу” буюу “чөтгөрийн нүд” нь хайлсан шил, төмөр, зэсээр хийсэн чулуу юм. 3000 жилийн түүхийн уламжлалтай бөгөөд зүүсэн хүнийг муу хүчнээс хамгаалах зорилготой. Чулууны цэнхэр өнгө нь сөрөг энергиэс хамгаалах чадвартай гэсэн итгэл үнэмшил байдаг.
  • Истанбул дахь Grand bazaar буюу “Капалы Чаршы” нь 14-р зуунаас эхтэй бөгөөд одоогоор 3000 орчим дэлгүүртэй, 61 гудамжнаас бүрдсэн төөрдөг байшин шиг худалдааны газар. Туркэд ирсэн хүн бүр очиж үзэх нь гарцаагүй.

Аяллын хөтөлбөр: Турк: 3 хотын аялал – New Value Travel (new-value.mn)

Эх сурвалж: https://www.budgetair.co.uk/blog/fascinating-facts-about-turkey