Манжуур хотын аялал

Аяллын үзвэрүүд

  • Хотын музей
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • Манжуур толгод
  • Мөсөн хотхон
  • Хийд
  • Матрёшка талбай-Матрёшка зочид буудал
  • Шоу тоглолт
  • 9 төрлийн халуун рашаан
  • Олон төрлийн буфет хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 4 өдөр
  • 3 шөнө
  • Нислэг

Танилцуулга

Манжуур нь БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин км нутагтай, 180,000 гаруй хүн амтай хот  юм. Манжуур хот нь ОХУ-тай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд ОХУ-ын  Забайкальск хоттой хил залгаа оршино. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших  худалдааны томоохон чөлөөт бүс бөгөөд гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай  МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм.

    • Өдөр 1:
      • ... цагт "Чингис хаан" ОУНБуудалд цугларна. Бүртгэл хийлгэн хил гаалиар нэвтэрнэ.
      • ... цагт Манжуур хот руу ниснэ. (2 цаг 10 мин)
      • ... цагт Манжуур хотод бууна.
      • Аяллын хөтөч, унаа тосон авч зочид буудалдаа ирж байрлана.
      • Оройн хоол иднэ.
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 2:
      • 07:00-09:00 Өглөөний цай (буфет)
      • 09:30 Манжуур хотын аялал: Манжуур хоттой танилцан, Матрёшка зочид буудал, хүүхэлдэйн талбай, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, музей, 99 төрлийн брэнд бараатай ВАНДА дэлгүүр орно.
      • ЧӨЛӨӨТ ЦАГ: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
      • Оройн хоол: 3 орны жуулчдад зориулсан урлагийн тоглолт, шоу үзэнгээ оройн хоолоо иднэ.
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 3:
      • 07:00-09:00 Өглөөний цай (буфет)
      • ЧӨЛӨӨТ ӨДӨР: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
      • Халуун рашаан: Буудалдаа хүний биеийн алжаал ядаргааг тайлах, цусны эргэлт сайжруулах зэрэг ач тустай улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний гэх мэт 9 төрлийн халуун рашаан, саунд орж, цэнгэг устай бассейнд сэлэн аяллын алжаалаа тайлан, амрах боломжтой. (Ажиллах цагийн хуваарь: 16:30 - 22:30)
      • Зочид буудалдаа амарна.
      • Нэмэлт төлбөртэй үйлчилгээ: Массаж, бариа хийлгэх боломжтой.
    • Өдөр 4:
      • 07:00-09:00 Өглөөний цай (буфет)
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Манжуур хотын нисэх буудал дээр ирж бүртгэл хийлгэнэ.
      • ... цагт Манжуур хотоос хөөрнө.
      • ... цагт УБ хотод ирснээр энэ удаагийн аялал маань өндөрлөнө.
    • Нислэгийн тийз
    • Аяллын иж бүрэн даатгал
    • 4 одтой зочид буудал
    • Мэргэжлийн хөтөч, орчуулагч
    • Аяллын унаа, жолоочийн үйлчилгээ
    • Урлагийн шоу, тоглолт
    • 9 төрлийн халуун рашаан, саун, бассейн
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ
    • Аяллын компаний үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй бусад зардал
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд аав ээж нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466