“Шизүока-Токио” аялал

Аяллын үзвэрүүд

  • Фүжи уул
  • Кавагучи нуур
  • Ширайто хүрхрээ
  • Тоор жимсний талбай
  • Халуун рашаан
  • Мэйжү-Жингү сүм
  • Тоёота авто машины парк
  • Шинагава далайн амьтдын усан сан
  • Виноны үйлдвэр
  • Одайба арал, Солонгон гүүр, Эрх чөлөөний хөшөө
  • Хачико нохойны хөшөө
  • 45 давхар Токио хотын захиргааны байр

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 5 шөнө
  • 6 өдөр
  • Нислэг

Танилцуулга

Дэлхийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа Токио хот, Шизүока мужаар (Фүжи уул) аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшил, Япон үндэстний зан заншил, бие биенээ хүндэтгэх, эх орноо хайрлах соёл уламжлалтай танилцах сонирхолтой аялал байх болно.

Жилдээ ганцхан удаа тохиох #УБ_Шизүока шууд нислэгтэй, хямд аялалдаа амжиж бүртгүүлээрэй. 

 

0
    • Өдөр 1:
      • 01:25 Чингис хаан ОУНБуудлаас Шизүока руу хөөрнө.
      • 06:40 Шизүока ОУНБуудалд бууна.
      • 08:00–09:30 Японы үзэсгэлэнт 100 хүрхрээний нэг “Ширайто” хүрхрээ үзэх аялал
      • 12:00 Кавагучи нуурын орчим өдрийн хоол иднэ.
      • 14:00 Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Японы 108 галт уулын хамгийн өндөр Фүжи уул (3776м)-ын мэдээллийн төвд зочилж, Фүжи уулын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч бэлэг дурсгалын дэлгүүрээр орно.
      • 15:00 Агаарын лифтээр Качикачи уулан дээр гарч Фүжи уулыг тольдон харна.
      • 17:00 Японы халуун рашаантай зочид буудалд амарна. Тус зочид буудал нь Япон маягийн өрөөтэй тул Японы үндэсний хувцас болох юката өмсөж, халуун рашаанд орон алжаалаа тайлна.
      • Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа амарна.
    • Өдөр 2:
      • Өглөөний цай
      • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • 09:30 Амтат Тоор жимсний талбайгаар зочилно. (Та 1 цагийн турш хүссэнээрээ идэх боломжтой).
      • 10:30 Яманаши муж нь дарс үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд тухайн хотын Дарсны үйлдвэрийг үзэж, үнэгүй амталгаа хийнэ.
      • Өдрийн хоолны дараа MALL-оор шоппинг хийнэ.
      • Токио хотын зочид буудалдаа ирж, байрлан амарна.
    • Өдөр 3:
      • Өглөөний цай
      • Токио хотын дурсгалт газруудтай танилцах аялал эхэлнэ.
      • Токио хотын захиргааны байр орж, 202 метрийн өндрөөс Токио хотыг бүхэлд нь харна.
      • Японы Шинто шашны гоёмсог Мэйжү-Жингү сүмийг үзээд Шибуяа дүүргээр орж, эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө, хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзварыг үзэж сонирхоно.
      • Өдөр, оройн хоолтой.
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай
      • Шинагава далайн амьтдын усан сан орж, далайн гахайн үзүүлбэр, ховор далайн амьтдыг үзэж сонирхоно.
      • Токио хотод байрлах хиймэл арал Одайба нь аялал жуучлал болон амралт зугаалгын алдартай газар. Токио хот болон Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар, Тоёота авто машины парк-ыг үзнэ.
      • Үдээс хойш Шоппинг: Uniqlo, Zara, H&M, GAP гэх мэт хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр, мөн дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.
      • Зочид буудалдаа ирж, амарна.
    • Өдөр 5:
      • Өглөөний цай
      • Чөлөөт өдөр
    • Өдөр 6:
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 08:00 цагт Шизүока нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
      • Замаараа Шизүока мужид байрлах S-Pulse Dream Plaza нэртэй худалдааны том дэлгүүр орно.
      • 12:00 Онгоцны буудалд CHECK in хийнэ.
      • 14:40 Шизүока олон улсын нисэх буудлаас хөөрнө.
      • 18:55 Улаанбаатарт бууснаар бидний ДУРСАМЖ бүтээсэн аялал маань өндөрлөнө.
    • "УБ-Шизүока-УБ" 2 талын нислэгийн тийз
    • Аяллын виз
    • Зочид буудал
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт орсон хоол
    • Аяллын унаа, жолоочийн үйлчилгээ
    • Аяллын даатгал
    • Аяллын үзвэр, үйлчилгээ
    • Халуун рашаан /Онсен/
    • Аяллын компаний үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний нэмэлт зардал
    • Нэмэлт хоол, уух зүйлсийн төлбөр
    • Нэмэлт үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Ганцаарчлан аялах, хөтөч, унааны төлбөр
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө, санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах.
      • Виз гарахад шаардлагатай материалыг шаардлагын дагуу бүрдүүлж өгөх
      • Японд худалдаа, үйлчилгээний төлбөрийг иенээр хийх нь тохиромжтой ба өөр улсын валют авч явсан тохиолдолд солиулах хүндрэлтэй байдгийг анхаарах.
      • Цаг агаартаа тохирсон хувцас, үүргэвч, дугуйтай чемодан, халуун рашаанд орох тул усны хувцас ...
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466