МАНЖУУР – ШАР ТЭНГИСИЙН АЯЛАЛ /БЭЙДАЙХЭ/

2018.05.09

Аялал жуулчлалын таатай бүс, жуулчдын зорин очиж амардаг “Шар Тэнгис”(Beidaihe) аялалдаа урьж байна. Хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой, хамгийн хямд, далайн эргийн аялал гэдгээрээ онцлогтой. 7 хоног бүр тогтмол аялалтай тул та өөрийн хүссэн цагтаа аялах боломжтой.

20170516_153825

19452842_1223355077771018_2471721840121050987_o20170516_153055

1

 19399994_1223354964437696_2852111810408738654_n

Аяллын хугацаа: 8 өдөр

Аяллын төлбөр(6, 9 сар): 1.290.000 төгрөг

Аяллын төлбөр(7, 8 сар): 1.490.000 төгрөг

Аяллын хөтөлбөр:

 ➡ ӨДӨР 1:  

 Улаанбаатар – Манжуур  / 💡 Оройн хоол, 4 одтой зочид буудал/images (1)

  • Өдөр 13:10 цагт “Чингис Хаан” ОУНБ дээр цугларч бүртгүүлнэ.
  • 15:10 цагийн нислэгээр Манжуур хотыг зорино.
  • 17:30 цагийн үед Манжуур хотод ирнэ.
  • Хөтөч тосон авч, зочид буудалдаа ирж байрлана.
  • Оройн хоол иднэ.
  • Халуун рашаан: Буудалдаа тайвшруулах, ядаргаа, стресс тайлах, цусны эргэлт сайжруулах зэрэг ач тустай улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний гэх мэт 9 төрлийн халуун рашаан, саунд орж, бассейнд сэлэн аяллын алжаалаа тайлан амарна (Ажиллах цагийн хуваарь: 16:30 – 22:30)
  • Зочид буудалдаа амарна.

➡  ӨДӨР 2

depositphotos_35205097-train-icon Манжуур – Бэй Дай Хэ / 💡 Өглөөний цай, боолтын хоол, галт тэрэг/

  • 7:30-09:00 Өглөөний цай (буфет)
  • 12:00 цаг хүртэл чөлөөт цаг. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
  • Манжуур хотын төмөр замын вокзал руу явна.
  • 13:13 цагт №1302 дугаартай галт тэргээр Бэй Дай Хэ-г зорино. /Энэ шөнө галт тэргэнд хононо/

➡ ӨДӨР 3

Бэй Дай Хэ / 💡 Оройн хоол, зочид буудал/

  • 14:53 Бэй Дай Хэ-ийн галт тэрэгний буудал дээр ирнэ.
  • Хөтөч тосон авч зочид буудал руу явна.
  • Далайн эргийн буудалдаа байрлана.
  • Оройн хоол
  • Чөлөөт цаг, амралт (Тэнгисийн эргээр салхилах…г.м)

➡ ӨДӨР 4, 5 

Бэй Дай Хэ / 💡 Өглөөний цай, оройн хоол, зочид буудал/

  • 7:30-09:00 Өглөөний цайгаа ууна. (буфет)
  • Далайн эргээр зугаалан, наранд биеэ шаран амрах, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, далай дээгүүр 3 давхар усан онгоцоор аялах, Цинь Ши Хуан хааны музей, далайн амьдтын Аквариум, өхөөрдөм хөөрхөн Дельфин болон далайн хавын тоглолт, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх Нандахэ парк, алдарт цагаан хэрэмний эхлэл хэсэг, Луугийн толгойг үзэх зэрэг олон нэмэлт хөтөлбөр авах  боломжтой…
  • Шоппинг. Шар далайн гүнээс гарган авсан сувд, хясааны төрөлжсөн дэлгүүр, захаар явж худалдан авалт хийх…
  • Оройн хоол
  • Амралт, чөлөөт цаг

➡  ӨДӨР 6 

depositphotos_35205097-train-iconБэй Дай Хэ – Манжуур   / 💡 Өглөөний цай, галт тэрэг/

  • 7:30-09:00 Өглөөний цайгаа ууна. (буфет)
  • 12:00 цаг хүртэл чөлөөт цаг. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Бэй Дай Хэ-ийн төмөр замын вокзалруу явна.
  • 15:00 цагт №1301 дугаартай галт тэргээр Манжуурын чиглэлд хөдөлнө. (энэ шөнө галт тэргэнд хононо)

➡ ӨДӨР 7 

Манжуур   / 💡  зочид буудал/

  • 20:00 Манжуур хотын вокзал дээр ирнэ.
  • Хөтөч тосон авч, аяллын унаагаар буудалдаа ирж байрлана.
  • Зочид буудалдаа амарна.

➡  ӨДӨР 8 

images (1)Манжуур – Улаанбаатар    / 💡 Өглөөний цай, нислэг/

  • 07:30-09:00 Өглөөний цай (буфет)
  • Хөтөч тосон авч, аяллын унаагаар буудалдаа ирж байрлана.
  • Чөлөөт цаг.
  • Ачаа тээшээ баглаад, буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Манжуур хотын онгоц буудалруу явна.
  • 18:20 цагийн нислэгээр Манжуур хотоос хөөрнө.
  • 20:50 Чингис хаан ОУНБуудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

 💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:    

  • Манжуур-УБ нислэгийн 2 талын тийз
  • Бэй дай хэ-Манжуур 2 талын галт тэрэгний билет
  • Аяллын даатгал
  • Зочид буудалд байрлах үнэ
  • 9 төрлийн халуун рашаан, саун, бассейн
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан хоолнууд
  • Аяллын үеийн унаа
  • Тосох, үдэх үйлчилгээ

 💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:    

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт орсоноос бусад үйлчилгээний төлбөр, хоол, унаа, хөтөч

Бэйдайхэ /Шар Тэнгис/ -ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу.
http://travel.new-value.mn/blog/beidaihe/

Ангилал